Сирид юу өөрчлөгдөж, юу өөрчлөгдсөнгүй вэ
Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд дамаскт олон өөрчлөлт гарч, бас олон өөрчлөлт гарсангүй. Хамгийн түрүүнд дурдах нэг томхон өөрчлөлт нь ОХУ-ын санаачилсны дагуу Сири улс химийн зэвсгээ хураалгасан явдал байв. Харин өөрчлөгдөөгүй зүйл нь зэвсэгт тэмцэл үргэлжилсээр байгаа бөгөөд улам ч ширүүс
Мэдээллийн алба

Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Дамаскт олон өөрчлөлт гарч, бас олон өөрчлөлт гарсангүй. Хамгийн түрүүнд дурьдахад ОХУ-ын санаачлагын дагуу Сири улс химийн зэвсгээ хураалгасан. Гэсэн ч зэвсэгт тэмцэл үргэлжилсээр улам ч ширүүсэх хандлагатай боллоо. Одоогоос гурван долоо хоногийн өмнө НҮБ-ын шинжээчид Сирийн нийслэл хотын ойролцоох дүүргийн иргэдийг химийн хордлогод өртсөн эсэхийг судлах шинжилгээнд оруулжээ. Шинжилгээгээр иргэд олноор химийн зэвсгэнд хордож амь насаа алдаж буй нь нотлогджээ. АНУ Сирийн арми болоод Ерөнхийлөгч Башар ал Ассадын дэглэмийн эсрэг цэргийн хүчээр турхиръя гэсэн боловч үүнд дургүйлхсэн олон АНУ-ын өөдөөс ногоон гэрлээ асаалаа. Мэдээж дайн болсонгүй. ОХУ-ын санал санаачлагыг нийтээрээ дэмжиж, олон улс анхаарлаа хандуулаад байна.


















