Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн Алеппо хот дахь гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгалаа

Сирийн Алеппо хотод өнгөрсөн пүрэв гарагаас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийн үйлчлэх хугацааг дахин 2 хоногоор сунгалаа.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн Алеппо хот дахь гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгалаа
Сирийн Алеппо хот дахь гал зогсоох хэлэлцээрийг хоёр хоногоор сунгалаа. Зураг: МҮОНРТ

Сирийн Алеппо хотод өнгөрсөн пүрэв гарагаас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийн үйлчлэх хугацааг дахин 2 хоногоор сунгалаа. Сирийн төрийн мэдлийн төв телевиз хэлэлцээрийн үйлчлэх хугацаа дуусахаас 2 цагийн өмнө энэ тухай албан ёсоор зарласан байна.Ингэснээр өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 01 цагт эцэс болох байсан гал зогсоох хэлэлцээр лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр болжээ.

Өнгөрсөн 2-р сард ОХУ, АНУ-ын хамтарсан санаачлагаар Сирид мөргөлдөгч талууд гал зогсоох түр хэлэлцээрт нэгдсэн. Энэ хүрээнд энхийн хэлэлцээ явуулах суурь нөхцөл бүрдэж, Сирийн дийлэнх бүс нутагт 10 долоо хоногийн турш намжмал байдал тогтсон юм. Гэвч Алеппо хотод Сирийн засгийн газар, сөрөг хүчний босогчдын хооронд тэмцэл мөргөлдөөн эрчимжсэнээр Сирид гал зогсоох ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилт зогссон байна.

Өнгөрсөн сарын 29-нөөс Сирийн хэд хэдэн бүс нутагт түр гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан. Гэхдээ засгийн газар болон босогчдын хоорондох мөргөлдөөн хямрал ерөнхийдөө намжих төлөвгүй байна. Иймээс ОХУ, АНУ хамтран гал зогсоох хэлэлцээрийг талуудаар сахиулах хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэдгээ сая гаргасан хамтарсан мэдэгдэлдээ баталгаажууллаа.

Алеппо хотод Сирийн засгийн газар болон сөрөг хүчний босогчдын тэмцэл мөргөлдөөний улмаас сүүлийн 2 долоо хоногийн дотор 300 орчим хүн амь үрэгдсэн юм.

Хуваалцах