Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ

Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шинэ тохиролцоонд хүрсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ
Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Сирийн Алеппо хотын зүүн дүүргээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шинэ тохиролцоонд хүрсэн байна. Сирийн аядуу зөөлөн бодлоготой сөрөг хүчний төлөөлөгчид энэ тухай мэдээлсэн юм. Мөн тэд энэ тохиролцоо ирэх пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн хэрэгжихийг мэдэгдсэн юм.

Одоогоор ОХУ-ын зүгээс энэ мэдээллийг батлаагүй байгаа ч Сирийн Засгийн газартай ойр "Франс пресс" агентлагийн эх сурвалж энэ тохиролцоог няцаасан байна. Харин Сирийн удирдагч Башар Асадын талд дайтаж байгаа дайчдын төлөөлөл "Ройтер" агентлагт өгсөн мэдээлэлдээ ийм тохиролцоо хийж чадсаныг баталсан байна.

Тэрбээр энэ тохиролцооны хүрээнд энгийн иргэдээс гадна босогчид, тэдний ар гэрийнхэн ч хотыг орхин явах боломжтой юм байна. ОХУ, Туркийн талаас санал болгосон нүүлгэн шилжүүлэх тухай өмнөх гэрээ хүчинтэй болсон даруйдаа хэрэгжих боломжгүй болж байсныг энэ үеэр хэвлэлүүд сануулж байна.

Өмнөх тохиролцооны дагуу өнгөрсөн лхагва гарагт талууд галаа зогсоож, нүүлгэн шилжүүлэлт хийх боломж олгох ёстой байсан юм. Гэвч үүр цайнгуут зэвсэгт дайчид хүчээ сэлгэж, байлдааныхаа ажиллагааг сэргээж, Сирийн армийн дайчдын байрлалууд руу дайралт хийж эхэлсэн байна.

Сирийн Алеппо хотын зүүн дүүргүүдэд 50 гаруй мянган энгийн иргэн, 400 орчим зэвсэгт дайчин байгааг "Би Би Си" мэдээлж байна.

Хуваалцах