Сирийн асуудлаарх хэлэлцээ эхэллээ
Австрийн Вена хотноо Сирийн хямралд улс төрийн шийдэл гаргах зорилготой олон улсын сайд нарын түвшний хэлэлцээ өчигдөр эхэллээ. Хэлэлцээнд АНУ-ын урилгаар Иран улс оролцож байгаа нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Мэдээллийн алба

Австрийн Вена хотноо Сирийн хямралд улс төрийн шийдэл гаргах зорилготой олон улсын сайд нарын түвшний хэлэлцээ өчигдөр эхэллээ. Хэлэлцээнд АНУ-ын урилгаар Иран улс оролцож байгаа нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Энэхүү хэлэлцээнд ОХУ, АНУ, Саудын Араб, Турк, Иран, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Йордан, Герман, Франц, Египет, Итали, Их Британи, Ирак, Ливан зэрэг 19 орны засгийн газрын төлөөлөл мөн НҮБ-ын ЕНБД-ын тусгай төлөөлөгч, Европын Холбооны гадаад бодлого аюулгүй байдлын дээд төлөөлөгч нар оролцож байна. Хэлэлцээний өмнөх уур амьсгал нэлээд зөрүүтэй, зөрчилдөөнтэй хэвээр байна.
Кремлийн хувьд терроризмыг ялан дийлэхээс нааш Сирид улс төрийн шийдвэр гарахад бэрх гэсэн байр суурьтай байна. Мөн ОХУ-ын Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлийн байрлалд өгч байгаа агаарын ажиллагаа хэр удаан үргэлжлэх эсэх нь терроризм, салан тусгаарлах байдалтай тэмцэх орчин нөхцөлөөс шалтгаална, энэхүү агаарын цэргийн ажиллагаа алан хядагчидтай тэмцэхэд Сирийн зэвсэгт хүчнийг дэмжих зорилготой гэдгийг Москвагийн зүгээс илэрхийлж байна. Харин АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн төрийн тэргүүнийг эрх мэдлээс нь буулгасан цагт л Сирид энх тайван тогтох эхлэл тавигдана гэсэн байр суурьтайгаар Венийн хэлэлцээнд орж байна.


















