Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн босогчдыг 500 сая доллараар дэмжинэ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн босогчдыг сургаж, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 500 сая долларын тусламж хүргэх санаачилга гаргаж, Конгрессоор хэлэлцүүлэхээр болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн босогчдыг 500 сая доллараар дэмжинэ
Сирийн босогчдыг 500 сая доллараар дэмжинэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн босогчдыг сургаж, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 500 сая долларын тусламж хүргэх санаачилга гаргаж, Конгрессоор хэлэлцүүлэхээр болжээ.

Энэ мөнгө Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг тэмцэж буй босогчдод очно гэж шууд хэлжээ.

Тодруулбал, Иракийн гол бүс нутгуудыг эзэлж, дайн өдүүлж буй Ирак, Левантын лалын улс тэргүүтэй Исламын дайчдад хүрэх юм.

Гурван жил гаруй үргэлжилсэн иргэний дайны улмаас 150 мянган хүн амь насаа алдаж хямрал даамжирсаар байгаа юм.

Тиймээс Цагаан ордон Сирийн босогчдын хүчийг зузаатгаж, Башар Ассадыг түлхэн унагахын төлөө тэмцэлд нэгджээ. Ингэснээр босогчид Засгийн газрын хяналтад алдсан газар нутгуудаа буцаан авна гэж Обама үзэж байна.

Хуваалцах