Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн босогчид Засгийн газартаа итгэхгүй байна

Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж буй лалын босогчдын бүлэглэлүүд олон улсын энхийн хуралдааныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн босогчид Засгийн газартаа итгэхгүй байна
Сирийн босогчид Засгийн газартаа итгэхгүй байна. Зураг: МҮОНРТ

Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж буй лалын босогчдын бүлэглэл Швейцарийн Женев хотноо ирэх сарын сүүлээр Сирийн асуудлыг хэлэлцэх олон улсын энхийн хуралдааныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Башар аль-Асад албан тушаалаасаа буух хүртэл ямар ч шийдвэрийг хүлээж авахгүй гэж тус улсын 19 бүлэглэл онлайнаар мэдэгдэж, гарын үсэг зуржээ.
Тус хуралдаанаас амжилт олохын тулд Сирийн сөрөг хүчний бүх бүлэглэлийн төлөөлөгчдийг оролцох нь чухал гэж Өрнөдийн улсууд үзэж байгаа юм.
Лалын босогчдын нөлөө тус улсын засгийн газрын эсрэг бүлэглэлийн дунд асар их байна гэж ажиглагчид хэлэв. Засгийн газартаа үл итгэж буйн улмаас олон улсын энхийн хуралдааныг босогчдын олон бүлэглэл ийнхүү эрс эсэргүүцсэн хэвээр байх бололтой.

Түлхүүр үг:Сирийн босогчид
Хуваалцах