Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн дүрвэгч тус бүрт сар болгон 30 еврог тэтгэмж болгон өгнө

Европын Холбоо Турк улс дахь Сирийн дүрвэгч тус бүрт сар болгон 30 еврог тэтгэмж болгон олгохоор болж байна. Энэ мөнгийг дүрвэгсдэд туслах хөтөлбөрийн хүрээнд олгосон картууд руу нь шилжүүлж байх юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн дүрвэгч тус бүрт сар болгон 30 еврог тэтгэмж болгон өгнө
Сирийн дүрвэгч тус бүрт сар болгон 30 еврог тэтгэмж болгон өгнө. Зураг: МҮОНРТ

Европын Холбоо Турк улс дахь Сирийн дүрвэгч тус бүрт сар болгон 30 еврог тэтгэмж болгон олгохоор болж байна. Энэ мөнгийг дүрвэгсдэд туслах хөтөлбөрийн хүрээнд олгосон картууд руу нь шилжүүлж байх юм байна. Банкны энэ картууд нь дүрвэгсдэд энгийн амьдралд эргэн орсноо мэдрэх боломж олгоно гэж Европын холбооныхон үзэж байгаа юм.

Европын холбооны хүмүүнлэгийн тусламж, хямралын удирдлагын асуудал эрхэлсэн комиссар Христос Стилианидисийн мэдэгдэж байгаагаар Еврокомисс Турк дахь Сирийн дүрвэгсдэд туслах 348 сая еврогийн хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм байна. Энэ хүрээнд дүрвэгсдэд сар бүр тэтгэмж олгохоор болж байна. Энэ нь дүрвэгсдийн хүүхдүүдэд ажил хөдөлмөр эрхлэх биш сурч боловсрох боломж олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо НҮБ-аас зохион байгуулсан дүрвэгсдийн асуудлаарх анхны гэж тодорхойлж байгаа дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэ уулзалтын гол үр дүн нь дүрвэгсдийн эрхийг хамгаалах тунхаг бичгийг дэмжин баталсан явдал байлаа. Олон улсын удирдагчдын баталсан тунхаг бичигт дайн дажин, хүчирхийлэл, өлсгөлөн, ядуурал болон байгалийн гамшгаас болж орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг хамгаалах чиглэлээр авах арга хэмжээнүүдийг тусгаж өгсөн байна. Мөн дээд хэмжээний уулзалтад оролцогчид статусаас нь үл хамаарч бүх цагаач, дүрвэгсдийг хамгаалах үүрэг хүлээсэн юм. Дэлхийн удирдагчдын баталсан Тунхаг бичигт цагаач дүрвэгсдийн тоо өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэхээр их болоод байгааг ч өгүүлсэн байна. 2015 онд цагаач дүрвэгсдийн тоо нийтдээ 244 саяд хүрсэн байна. Тэднээс 21 сая нь дүрвэгч, 3 нь орох оронгүй болсон хүмүүс, 40 сая нь дотооддоо цагаачлагч болохыг нь нарийвчлан дэлгэсэн байна.

Хуваалцах