Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн дүрвэгсэд Брюссельд концерт тогложээ

Сирийн дүрвэгч иргэдээс бүрдсэн нэгэн хамтлаг Бельгийн Брюссель хотод хөгжмийн концерт тогложээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн дүрвэгсэд Брюссельд концерт тогложээ
Сирийн дүрвэгсэд Брюссельд концерт тогложээ. Зураг: МҮОНРТ

Сирийн дүрвэгч иргэдээс бүрдсэн нэгэн хамтлаг Бельгийн Брюссель хотод хөгжмийн концерт тогложээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа дүрвэгч иргэдийг төлөөлж, тэдний сэтгэл зүйн байдлыг хөгжмөөр илэрхийлсэн энэхүү концертыг Брюсселийн 100 гаруй хүн үзэж сонирхсон байна.

"Авьяаслаг Сиричүүд" нэртэй, авьяаслаг хөгжимчдийн энэхүү хамтлагийн тоглолтыг “Дүрвэгчид ганцаараа биш” нэртэй нэгэн Төрийн бус байгууллага зохион байгуулжээ.

Тус байгууллага Бельгид амьдарч байгаа дүрвэгч иргэдэд туслах зорилгоор төрөл бүрийн төсөл хэрэгжүүлдэг юм байна. Сирийн дүрвэгч иргэдээс бүрдсэн энэ хамтлаг 18 сарын өмнө Бельгид очжээ.

Хуваалцах