Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн энхийн яриа хэлэлцээнд Башар Асад төлөөллөө оролцуулахгүй байж магадгүй

Улс оронд нь болж байгаа хямрал мөргөлдөөнийг шийдвэрлэх энхийн хэлэлцээрт Сирийн эрх баригчид буюу Сирийн Засгийн газар төлөөлөгчөө илгээх талаар шийдвэр гаргахаас татгалзаж байна гэж Сири дэх НҮБ-ын тусгай элч мэдээлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн энхийн яриа хэлэлцээнд Башар Асад төлөөллөө оролцуулахгүй байж магадгүй
Сирийн энхийн яриа хэлэлцээнд Башар Асад төлөөллөө оролцуулахгүй байж магадгүй. Зураг: МҮОНРТ

Сирийн энхийн яриа хэлэлцээнд Башар Асад төлөөллөө оролцуулахгүй байж магадгүй байна. Улс оронд нь болж байгаа хямрал мөргөлдөөнийг шийдвэрлэх энхийн хэлэлцээрт Сирийн эрх баригчид буюу Сирийн Засгийн газар төлөөлөгчөө илгээх талаар шийдвэр гаргахаас татгалзаж байна гэж Сири дэх НҮБ-ын тусгай элч мэдээлсэн байна.

Тиймээс Сирийн Засгийн газраас урьдчилсан нөхцөлгүйгээр энэ уулзалтад оролцохыг уриалжээ. Швейцарийн нийслэл Женев хотод болох найм дахь удаагийн уулзалт мягмар гараг буюу өнөөдөр болох ёстой. Хурлаар Сирид сонгууль зохион байгуулах, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах зэрэг асуудлыг голчлон хэлэлцэнэ гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тусгай элч хэлсэн байна.

Гэвч сөрөг хүчний зүгээс энэ яриа хэлэлцээнд оролцох урьдчилсан нөхцөлд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцорч, суудлаа тавьж өгөхийг шаардсан учраас Засгийн газар Женевт болох энхийн яриа хэлэлцээнд оролцохоос татгалзаж байгаа гэж Сирийн хэвлэлд тайлбарласныг эх сурвалжууд иш татан мэдээлж байна.

Сирийн сөрөг хүчний зүгээс урьдчилсан нөхцөл шаардаагүй гэж мэдэгдсэнээс гадна Сирийн Засгийн газрыг хямрал зөрчлийг улс төрийн аргаар шийдвэрлэхэд саад учруулж байна гэж шүүмжилжээ.

Хуваалцах