Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн Ерөнхийлөгч огцрохгүй бол мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийднэ гэв

Сирийн Ерөнхийлөгч Засгийн эрхээс буух ёстой, эс тэгвээс мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдэх болно гэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн Ерөнхийлөгч огцрохгүй бол мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийднэ гэв
Сирийн Ерөнхийлөгч огцрохгүй бол мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийднэ гэв. Зураг: МҮОНРТ

Сирийн Ерөнхийлөгч Засгийн эрхээс буух ёстой, эс тэгвээс мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдэх болно гэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрбээр “Асадад Сирид ирээдүй байхгүй, мөргөлдөөнийг зохицуулах хоёр хувилбар бий. Нэгдүгээрт улс төрийн үйл явц, үүний дүнд шилжилтийн зөвлөл байгуулна. Хоёр дахь хувилбар нь цэргийн хүч хэрэглэх. Энэ нь Башар Асадыг түлхэн унагаснаар дуусна” гэж хэллээ.“Франц-пресс” агентлагийн уламжилж байгаагаар Аль-Жубейр Сирийн удирдагчийг хүчээр түлхэн унагах талаар нэг их дэлгэрэнгүй яриагүй ч Эр-Рияд Башар Асадын арми болон хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж байгаа "Сирийн аядуу бодлого баримтлагч босогчид"-ыг дэмжиж байгаа гэдгийг онцолжээ. Үүнээс гадна Саудын Арабын Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд хийсэн мэдэгдэлдээ дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа энэ террорист бүлгийн эсрэг олон улсын эвсэл байгуулахыг уриалж буй ОХУ-ын дипломат санал санаачилгыг няцаасан байна.

Хуваалцах