Сирийн ерөнхийлөгчийн авга авлигын хэрэгт буруутгагджээ
Францын прокурорууд Сирийн удирдагчийн авга болох Рифат аль-Ассадыг авлигын хэрэгт буруутгасан хэмээн авлигатай тэмцэх нэгэн төрийн бус байгууллагаас мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Францын прокурорууд Сирийн удирдагчийн авга болох Рифат аль-Ассадыг авлигын хэрэгт буруутгасан хэмээн авлигатай тэмцэх нэгэн төрийн бус байгууллагаас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэ оны зургаадугаар сарын 9-нд өдгөө 78 настай түүнийг авлигын хэрэгт буруутгасан бөгөөд эмчилгээ хийлгэх зорилгоор Их Британи руу явахаас бусад шалтгаанаар Франц улсаас гарахыг хориглосон шийдвэрийг гаргасан болохыг авлига, эдийн засгийн гэмт хэрэгт хохирогчдыг хамгаалдаг ТББ болох “SHERPA”-аас мэдэгдлээ.
“SHERPA”-ийн мэдэгдэлд “Үндэсний болон олон улсын мөрдөн шалгах ажиллагаа 2 жил үргэлжилсний дараа ноён Рифат аль-Ассадыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан буруутгасан” гэжээ. 1984-1998 оны хооронд Сирийн дэд ерөнхийлөгч байсан Рифат аль-Ассад нь өөрийн ах Башар аль-Ассадын аав, хожим нь Сирийн дарангуйлагч болсон Хафез аль-Ассадаас төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэгдэж цөлөгдөөд байсан юм.
Эх сурвалж: iaac.mn


















