Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн хилийн дагуу хана босгох ажлын эхний хэсэг дуучээ

Туркийн батлан хамгаалах яам Сири улстай залгаа хилийн дагуу бетонон хана босгох ажлын эхний хэсэг дууссан тухайгаа мэдэгдлээ. Уг ханыг Турк улсын хилийн аюулгүй байдлыг чангатгах төслийн хүрээнд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн хилийн дагуу хана босгох ажлын эхний хэсэг дуучээ
Сирийн хилийн дагуу хана босгох ажлын эхний хэсэг дуучээ. Зураг: МҮОНРТ

Туркийн батлан хамгаалах яам Сири улстай залгаа хилийн дагуу бетонон хана босгох ажлын эхний хэсэг дууссан тухайгаа мэдэгдлээ. Уг ханыг Турк улсын хилийн аюулгүй байдлыг чангатгах төслийн хүрээнд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2017 оны сүүл гэхэд бүрэн барьж дуусгахаар төлөвлөжээ.
Төслийн эхний хэсэг болох 556 км бетон ханыг барьж дуусгаад байгаа юм.

Энэ тухайгаа тус улсын батлан хамгаалах яам өөрийн олон нийтийн цахим сүлжээний твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Хана босгох ажлыг тус улсын орон сууцны асуудал эрхэлсэн улсын байгууллага, Батлан хамгаалах яамтай хамтран барьж байгаа бөгөөд нийтдээ 825 км урт бетонон хана барьж байгуулах аж.

Харин хилийн хаалт нь 3 метрийн өндөр, 2 метрийн өргөнтэй, 7 тонн жинтэй, хаалт байх юм. Энэ хананы 300 метр тутамд ажиглалтын цэг, цамхаг байгуулах бөгөөд, тус цамхаг нь ажиглалт хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх гэнэ.

Хуваалцах