Сирийн сөргөлдөөний улмаас 1000 хүүхэд амиа алджээ
Сирийн иргэний дайны улмаас гурван сая орчим хүүхэд сургуулиа орхихоос аргагүй болсон тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ.
Мэдээллийн алба

Сирийн иргэний дайны улмаас гурван сая орчим хүүхэд сургуулиа орхихоос аргагүй болсон тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ.
“Тасалдсан боловсрол” хөтөлбөрөөс гаргасан судалгаагаар Сирийн таван сургууль тутмын нэг нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй эвдэрсэн, бүрэн нурсан эсвэл дүрвэгсэд байрлуулсан тул хичээл явуулах боломжгүй болжээ.
Түүнчлэн 500 мянга орчим хүүхэд дүрвэгсдийн тоонд багтсан бөгөөд зарим дүүрэгт хичээлийн ирц зургаан хувьтай байгаа гэнэ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээлснээр Сирийн сөргөлдөөний улмаас 128 мянган хүн амиа алдсаны дотор 1000 гаруй нь хүүхэд байжээ.


















