Сирийн сөрөг хүчин мэдэгдэл гаргалаа
Сирийн сөрөг хүчин тус улсын хямралыг зогсоох олон улсын бага хуралд тодорхой нөхцөлтэйгээр оролцохыг зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Сирийн сөрөг хүчин тус улсын хямралыг зогсоох олон улсын бага хуралд тодорхой нөхцөлтэйгээр оролцохыг зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ. Башар Ал Ассадын засгийн газрыг эсэргүүцэгч сөрөг хүчний тэргүүнүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Истанбул хотноо уулзсаны дараагаар Сирийн үндэсний эвсэл өөрсдийн байр сууриа илэрхийллээ. АНУ, ОХУ өнгөрсөн хоёр жил хагасын турш тус улсад нүүрлэсэн иргэний дайн самууны хямралыг намжаах зорилгоор олон улсын энхийн яриа хэлэлцээг өрнүүлэх бага хурлыг Женев хотноо байгуулахаар төлөвлөж байсан ч сөрөг хүчнийхэн оролцохоос татзалсан учир тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Сөрөг хүчнийхний тавьж буй нөхцөлд “Шилжилтийн” түр засгийн газар байгуулах, улс төрийн хоригдлуудыг суллах гэх мэт зүйл дурдагджээ. Гэсэн ч сөрөг хүчнийхний доторх Исламийн зэвсэгт бүлэглэлийнхэн олон улсын бага хурлыг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгаа юм.


















