Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн сөрөг хүчнийхэн Башар Ассадтай уулзаж магадгүй

Өчигдөр Саудын Араб улсын нийслэл Эр-Рияд хотод Сирийн аядуу бодлого баримталдаг сөрөг хүчнийхний хоёр өдрийн уулзалт болж өндөрлөлөө.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн сөрөг хүчнийхэн Башар Ассадтай уулзаж магадгүй
Сирийн сөрөг хүчнийхэн Башар Ассадтай уулзаж магадгүй. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Саудын Араб улсын нийслэл Эр-Рияд хотод Сирийн аядуу бодлого баримталдаг сөрөг хүчнийхний хоёр өдрийн уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Сирийн сөрөг хүчний бүлгүүдийн 100-гаад төлөөлөгчид одоогийн Ерөнхийлөгч Башар Ассадыг төрийн эрхээс буулгах ёстой гэх байр сууриа дахин бататгасан байна.

Тэд шинээр бүрэлдэн тогтох Сирийн улс төрийн системд тус улсын нийгмийн бүх хэсгийн эрх ашиг адил тэгш тусгагдсан байх ёстой гэж үзэж байна. Мөн сөрөг хүчний төлөөллүүд Сирийн хямралыг улс төрийн яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэний хажуугаар ирэх оны эхээр Ерөнхийлөгч Башар Ассадтай уулзаж магадгүй гэдгээ зарласан гэж Аль Арабия суваг уламжиллаа.

Тэд энэ яриа хэлэлцээгээр Сирид таван жил үргэлжилсэн дайн хямралыг эцэс болгох, улмаар тус улсын хойч ирээдүйн талаар нэгдсэн байр суурьт хүрч, Сирид улс төрийн тогтвортой байдлыг эргүүлэн авчрах зорилготой байгаа юм. Эр-Риядад болсон уулзалтад "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой сөрөг хүчнийхний төлөөлөл оролцсон байна. Иймээс Иран улс энэ уулзалтыг эсэргүүцэж, Сирийн ирээдүйг террористууд тодорхойлох ёсгүй хэмээн мэдэгджээ.

Хуваалцах