Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн цэргүүд 300 гаруй босогчдыг устгажээ

Сүүлийн өдрүүдэд Дамаскийн ойролцоо Сирийн Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн цэргүүд 300 гаруй босогчдыг устгажээ
Сирийн цэргүүд 300 гаруй босогчдыг устгажээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд Дамаскийн ойролцоо Сирийн Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Одоогоор Кудси болон Эль-Хаммад тусгай ажиллагаа явуулсны дүнд “Ажебхат ан-Нусра” бүлгэмийн алан хядагчдыг устгаад байгаа аж. Мөргөлдөөний үеэр Иорданий хуарангуудад бэлтгэгдсэн 300 орчим босогчид алагджээ. Тэдгээрийн дунд Саудын Арабын болон Ливи, Иорданы хөлсний цэргүүд байжээ. Дамаск орчмын Аббасидын талбайд босогчид минометуудаар буудсаны улмаас хоёр хүн шархаджээ. Сирийн цэргийн албан хаагчид нийслэл хотын орчимд босогчдын томоохон дайралтыг зогсоогоод байна.

Хуваалцах