Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн цэргүүд энэ 7 хоногт "Исламын улс" бүлэглэлийг бүрэн ялснаа зарлана

Энэ тухай АНУ-ын талын дэмжлэгтэй Сирийн ардчилсан хүчний командлагч Мазлум Кобаны мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн цэргүүд энэ 7 хоногт "Исламын улс" бүлэглэлийг бүрэн ялснаа зарлана
Сирийн цэргүүд энэ 7 хоногт "Исламын улс" бүлэглэлийг бүрэн ялснаа зарлана. Зураг: МҮОНРТ

Сирийн цэргүүд энэ долоо хоногтоо багтан "Исламын улс" бүлэглэлийнхнийг бүрэн ялснаа зарлана. Энэ тухай АНУ-ын талын дэмжлэгтэй Сирийн ардчилсан хүчний командлагч Мазлум Кобаны мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид бүхэн энэ долоо хоногтоо багтан "Исламын улс" бүлэглэлийн эсрэг эцсийн ялалтаа зарлана” гэж хэлсэн байна. Сирийн Ирактай залгаа хилийн ойролцоох "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлөгдсөн цэргүүдийнхээ өмнө хэлсэн Сирийн ардчилсан хүчний командлагчийн үг Сирийн цэргийн интернет хуудсанд нийтлэгджээ.

Америкийн цэргийн дэмжлэгийг авч буй Сирийн Ардчилсан хүчнээс пүрэв гарагт "Исламын улс" бүлэглэлээс 24 цэргээ чөлөөлж сулласан гэж мэдээлээд байсан юм байна.

Хуваалцах