Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалт мухардалд оржээ

Щвейцарийн Женев хотноо болж буй Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээ мухардалд ороод байна. Талууд иргэний дайнд автсан энэ улсын төр засгийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлаархи санал зөрөлдөөнөө арилгаж тохиролцоонд хүрч чадахгүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалт мухардалд оржээ
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалт мухардалд оржээ. Зураг: МҮОНРТ

Щвейцарийн Женев хотноо болж буй Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээ мухардалд ороод байна. Талууд иргэний дайнд автсан энэ улсын төр засгийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлаархи санал зөрөлдөөнөө арилгаж тохиролцоонд хүрч чадахгүй байна.

Сирийн засгийн газрын төлөөлөл сонгуулийн үр дүнгээр л Сирийн ирээдүйг шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа ч Башар Асад төрийн тэргүүний суудлаас огцорч түр Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэн өгөх сөрөг хүчнийхний шаардлагыг хүлээн авахаас татгалсаар байна. Тиймээс сөрөг хүчнийхэн эрх баригч дэглэмийнхнийг төр засгийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх гол асуудлыг тойрохыг чармайж байна хэмээн шүүмжилж байна. Ийнхүү яриа хэлэлцээ мухардалд орж урагшлахгүй байгааг НҮБ болон Арабын улс орнуудын холбооны тусгай элч төлөөлөгч Лахдар Брахимич баталж байна. Гэхдээ талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байгаа нь чухал байна хэмээжээ. Энэ үеэр олон улсын тохиролцооны дагуу Сирийн нутгаас химийн зэвсгийн хоёр дах хэсгийг гаргасан аж. Химийн зэвсгүүдийг ачсан Дани Норвегийн хөлөг онгоц Латикия боомтыг орхин Италийн Жой Таура боомт руу хөдлөөд байна.

Түлхүүр үг:Сири
Хуваалцах