Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн Засгийн газар дүрвэгчдийг ажилд авна

Сирийн Засгийн газар олон жилийн турш хэрэн хэсүүчилсний эцэст эх орондоо ирж буй дүрвэгчдэдээ ажил олгоход бэлэн болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн Засгийн газар дүрвэгчдийг ажилд авна
Сирийн Засгийн газар дүрвэгчдийг ажилд авна. Зураг: МҮОНРТ

Сирийн Засгийн газар олон жилийн турш хэрэн хэсүүчилсний эцэст эх орондоо ирж буй дүрвэгчдэдээ ажил олгоход бэлэн болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ. Дайны жилүүдэд Сириэс хөдөлмөрийн чадвартай олон иргэн дүрвэж, өдгөө тус улс өндөр мэргэжилтэй ажиллах хүчин төдийгүй жирийн ажилчин ангийн ч дутагдалд оржээ.

Харин одоо Дамаск хотын захад "Адра" үйлдвэрийн бүсэд хүйтэн ундааны үйлдвэр зэрэг төрийн өмчит хэдэн арван үйлдвэр ашиглалтад орж байна. Лааз, хуванцар саванд савласан ундаа үйлдвэрлэдэг энэ үйлдвэр цагт 6000 литр хийжүүлсэн ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 110 хүн ажиллаж байна.

Мөн Эс-Сувейда мужид Ираны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үр тариа боловсруулах цогцолбор байгуулагдаж, өдөрт 300 мянган тонн үр тариа боловсруулж байна. Энд инженер, ажилчдын хомсдол нүүрлээд байгаа бөгөөд дүрвэгчдийг ажилд авахад бэлэн гэж тус үйлдвэрийн Ерөнхий инженер Хусам мэдэгджээ.

Хуваалцах