Сирийн Засгийн газраас 40 мянган иргэнд өршөөл үзүүллээ
Хууль бус зэвсэгт бүрэлдэхүүнд оролцож явсан Сирийн 40 мянга орчим иргэнд Сирийн Засгийн газраас өршөөл үзүүллээ гэж Үндэсний эвлэрлийн байгууллагын баримтыг үндэслэн “РИА Новости” агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Хууль бус зэвсэгт бүрэлдэхүүнд оролцож явсан Сирийн 40 мянга орчим иргэнд Сирийн Засгийн газраас өршөөл үзүүллээ гэж Үндэсний эвлэрлийн байгууллагын баримтыг үндэслэн “РИАНовости” агентлаг мэдээллээ.
Тус байгууллагын захирал ЯнаХаддурын хэлж байгаагаар алан хядагчдын хяналтад байсан бүсэд амьдарч байсан 6000 эмэгтэй Сирийн засаг захиргаатай учраа оролцож, аюулгүй, тайван амьдрах эрхтэй болсон гэжээ.
Түүнчлэн Сирийн эрх бүхий байгууллагуудтай харилцан уялдаатай ажилласны үр дүнд 40 мянга орчим дайчин хууль бус зэвсэгт бүрэлдэхүүнд дахин оролцохооргүй болж, улсдаа хууль ёсны дагуу амьдрах эрхтэй боллоо гэж мэдээлсэн байна.


















