Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сиркл K-10 салбарт хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрлээ

Шалгалтаар тус мини маркетад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч /2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сиркл K-10 салбарт хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрлээ
Сиркл K-10 салбарт хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрлээ. Зураг: МҮОНРТ

Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус мини маркетад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч /2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх /2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж үйлчилсэн, хадгалалтын хугацаа дууссан Солонгос улсад үйлдвэрлэсэн Самяанг нэрийн бэлэн гоймон /2019 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ.

Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, ЗТХ-ийн 6.15-р заалтаар торгууль ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Хуваалцах