Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Скарлетт Йоханссон “Дисней” компанитай тохиролцоонд хүрч шинэ кино төсөлд хамтрахаар болжээ

“Black Widow” кино “Disney +” онлайн платформоор цацагдсанаар түүний кинонд тоглосны дараа авах орлого буурсан гэж үзэж, хохирлыг 50 сая ам.доллар гэж тооцоолж байсан билээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Скарлетт Йоханссон “Дисней” компанитай тохиролцоонд хүрч шинэ кино төсөлд хамтрахаар болжээ
Скарлетт Йоханссон “Дисней” компанитай тохиролцоонд хүрч шинэ кино төсөлд хамтрахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Скарлетт Йоханссон “Дисней” компанийн эсрэг үүсгэсэн заргаа буцааж, тохиролцоонд хүрчээ. Скарлетт Йоханссон “Дисней” компанитай 40 сая ам.долларын тохиролцоонд хүрсэн хэмээн АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаараа Скарлетт Йоханссон ““Дисней” компанитай ойлголцсондоо баяртай байна. Бид өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлд хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин “Дисней” компанийн Контент хариуцсан захирал Алан Бергман “Скарлетт Йоханссонтой харилцан ойлголцолд хүрсэндээ үнэхээрийн баяртай байна. Цаашид “Tower of Terror" зэрэг олон кино төсөлд хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.

Эргэн сануулахад, Скарлетт Йоханссон өнгөрсөн долдугаар сард “Дисней” компанийн харьяа “Марвел” студи “Black Widow” киногоо кино театр болон “Disney +” онлайн платформоор зэрэг цацсан нь түүнтэй хийсэн гэрээгээ зөрчсөн гэж үзэн шүүхэд зарга үүсгээд байсан юм. Учир нь түүнтэй “Black Widow” киног зөвхөн кино театр гаргана гэсэн нөхцөлтэй уг кинонд тоглуулах гэрээ хийсэн байжээ. Тиймээс “Black Widow” кино “Disney +” онлайн платформоор цацагдсанаар түүний кинонд тоглосны дараа авах орлого буурсан гэж үзэж, хохирлыг 50 сая ам.доллар гэж тооцоолж байсан билээ.

Хуваалцах