Скаут хүүхдүүд буурлуудаа баярлуулав
Өдгөө 80 насны босгыг даван элээж буй У.Найдансүрэн гуай насаараа хөдөө орон нутагт соёлын үрийг тарих үйлсэд тууштай оролцож явсан кино механикч хүн.
Мэдээллийн алба


Дорнод аймгийн улсын тэргүүний V сургуулийн скаутын бүлгэмийн Т.Уянга багштай “Алтан шонхор” салааны скаутууд “Сайн үйлсийн аян”-ы хүрээнд 10 багийн өндөр настан,СТА У.Найдансүрэнгийн очиж, сэтгэлийн бэлгээ гардуулан, гэр орны ажилд нь тусаллаа.
Өдгөө 80 насны босгыг даван элээж буй У.Найдансүрэн гуай насаараа хөдөө орон нутагт соёлын үрийг тарих үйлсэд тууштай оролцож явсан кино механикч хүн.
Ахмад настнаа хайрлан хүндэтгэсэн хүүхдүүдийн сэтгэлийн бэлгийг гардан аваад тэрээр маш их талархаж байгаагаа илэрхийллээ.
Скаут хүүхдүүд өөрсдийн чадах чинээгээрээ туслан, нэг ч атугай ахмад настныг цагаан сарын өмнө баярлуулсан нь сэтгэл өег байгаагаа хэллээ.



















