Скаутууд ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэнэ
Төв Азийн цоохор ирвэстэй 12 орон Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар санал нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан.
Мэдээллийн алба

Төв Азийн цоохор ирвэстэй 12 орон Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар санал нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын скаутын холбоо хамтран энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Тухайлбал, эко клубын сурагчид энэ сарын 20-нд “Хүннү молл”-д олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Үүнээс гадна Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөрт зориулсан хүүхдийн наадам энэ сарын 21-нд Говь-Алтай аймагт болно. Тус наадамд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн болоод ОХУ-ын хүүхдүүд оролцох аж.


















