Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СХД-ийн 22 дугаар хорооны нийт айл өрхийн тал нь цахилгаанд холбогдоогүй

СХД-ийн 22 дугаар хорооны нийт айл өрхийн бараг тал хувь нь цахилгаан хангамжинд холбогдоогүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СХД-ийн 22 дугаар хорооны нийт айл өрхийн тал нь цахилгаанд холбогдоогүй
СХД-ийн 22 дугаар хорооны нийт айл өрхийн тал нь цахилгаанд холбогдоогүй. Зураг: МҮОНРТ

СХД-ийн 22 дугаар хорооны нийт айл өрхийн бараг тал хувь нь цахилгаан хангамжинд холбогдоогүй байна. 21 дүгээр зуунд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг хэрнээ цахилгаангүй, орчин үеийн дэвшилтэд технологийг хэрэглэхгүй байгаа энэхүү байдлыг шийдвэрлэж өгөхийг хорооны иргэд эрх баригчдаас хүслээ.

22 дугаар хорооны хувьд нийт 6000 гаруй айл өрхтэй бөгөөд эдгээрийн 3000 айл нэгдсэн цахилгаан хангамжинд холбогдоогүй амьдарч байгаа юм. Зарим боломжтой хэсэг нь өөрсдийн мөнгөөрөө шон суулгаж утас татан цахилгаанд холбогддог. Гэхдээ дийлэнх хэсэгт нь ийм боломж байдаггүй ажээ.

Энэ талаарх дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн аваарай.

Хуваалцах