Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцрууллаа

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг өнөөдөр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр огцруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцрууллаа
СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцрууллаа. Зураг: МҮОНРТ

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг өнөөдөр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр огцруулсан байна. Учир нь тэрбээр томилогдсон цагаасаа эхлэн дүүргийн Засаг даргын Мөрийн хөтөлбөр, түүний биелэлт, Дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтийн биелэлтүүдэд хайнга хандан ажилласан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ИТХ-ын төлөөлөгчид М.Чинболдод цаг тухай бүрт нь үйл ажиллагааных нь талаар хүсэлт, анхааруулгыг өгч байсан гэнэ.

Гэтэл тэрбээр сүүлийн 3-4 сарын хугацаанд Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халах болсон байна. Тухайлбал, дүүргийн Засаг даргын 1 орлогч, ЗДТГ-ын дарга, Аж ахуйн тасгийн дарга, 2 хорооны Засаг даргыг ямар ч үндэслэлгүйгээр өөр намын хүмүүс гэх шалтгаанаар халж заримынх нь төрийн тамгыг булаан авахыг оролдож байжээ. Мөн гадаад улс руу төсвийн хөрөнгөөр гэр бүлийн хамт аялан дүүргийн нэр хүндийг унагаасан гэх мэтийн олон зүйлсийг ИТХ-ын төлөөлөгчид ярьж байна.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 17.1.2 дахь заалт Хороодын Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулалгүйгээр хууль бусаар хүч хэрэглэн авахыг завдсан.

ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1,1,а 1.1.е заалтуудад заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй /дүүргийн 1-р улирлын төсөв 800 сая төгрөгөөр тасарсан/ гэх үндэслэлээр М.Чинболдыг Дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулж хэлэлцэн, санал нэгтэйгээр ийнхүү огцруулжээ.

Хуваалцах