Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Словакийн сэтгүүлчийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэн 7 хүнийг саатуулан хорьжээ

Словакийн сэтгүүлч Куциак, түүний сүйт бүсгүйн амь насанд хэрэгт сэжиглэн 7 хүнийг саатуулан хориод байгаа юм байна. Словакийн цагдаагийн ерөнхий газрын тэргүүний мэдэгдсэнээр сэжигтнүүдийн нэгд хүчтэй үйлчлэлтэй хар тамхи, хутга, буу зэрэг байсныг илрүүлснээ мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Словакийн сэтгүүлчийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэн 7 хүнийг саатуулан хорьжээ
Словакийн сэтгүүлчийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэн 7 хүнийг саатуулан хорьжээ. Зураг: МҮОНРТ

Словакийн сэтгүүлч Куциак, түүний сүйт бүсгүйн амь насанд хэрэгт сэжиглэн 7 хүнийг саатуулан хориод байгаа юм байна. Словакийн цагдаагийн ерөнхий газрын тэргүүний мэдэгдсэнээр сэжигтнүүдийн нэгд хүчтэй үйлчлэлтэй хар тамхи, хутга, буу зэрэг байсныг илрүүлснээ мэдэгджээ.

Гэхдээ энэ зэвсгээр сэтгүүлч болон сүйт бүсгүйнх нь амийг хороосон уу гэдгийг юуны түрүүнд шалгах хэрэгтэй байгаагаа мэдэгдсэн байна. Словакийн Братислав хотоос холгүй орших тосгонд сэтгүүлч Куциак, түүний сүйт бүсгүй Кушнирова нарын амь насанд халдсан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарсан юм. Братиславын Сме сонинд сэтгүүлч Куциак сүүлийн үед Словакийн улс төрчид болон Италийн Ндрангета хэмээх мафийн бүлэглэлийнхний хоорондын холбоо, тэр дундаа Ерөнхий сайдын гол зөвлөх Мария Трошковатай холбоотой асуудлыг эрэн сурвалжилж, мөрдөж байсныг нийтэлсэн байна.

Ийм хэрэг гарсан учир хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн Словакийн соёлын сайд Марек Мадьярич албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна. Словакийн сөрөг хүчнийхэн харин Дотоод хэргийн сайд Роберт Калиняк болон цагдаагийн ерөнхийлөгч Тибор Гашпар нараас албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Словакийн Ерөнхий сайд Роберт Фико сэтгүүлчийн болон сүйт бүсгүйнх нь амь насанд халдсан хэргийг илрүүлэхэд тус болох мэдээлэл өгсөн хүнд 1 сая еврогийн шан харамж олгохоо амлаад байна.

Хуваалцах