Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЛОВЕНИ: Милания Трампын хүрэл хөшөөг босгожээ

АНУ-ын тэргүүн хатагтай Милания Трамп Словени улсын Севница гэх тосгонд бага насны амьдралаа өнгөрүүлсэн юм. Энэхүү тосгонд түүний модон хөшөөг босгоод байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЛОВЕНИ: Милания Трампын хүрэл хөшөөг босгожээ
СЛОВЕНИ: Милания Трампын хүрэл хөшөөг босгожээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын тэргүүн хатагтай МиланияТрамп Словени улсын Севница гэх тосгонд бага насны амьдралаа өнгөрүүлсэн юм. Энэхүү тосгонд түүний модон хөшөөг босгоод байжээ.

Энэхүү модон хөшөөний толгой хэсгийг шатаасан хэрэг өнгөрсөн 7 дугаар сард гарчээ. Харин урлаач БрэдДовней АНУ-ын тэргүүн хатагтай МиланияТрампын хүрэл хөшөөг урлаж, халдлагад өртсөн модны хөшөөний оронд байршуулаад байгаа юм. БрэдДовней тэргүүн хатагтайн хүрэл хөшөөг урласан нь АНУ-д цагаачдын эсрэг үзэл дэлгэрч буйтай холбоотой гэдгийг хэлжээ.

Тэр дундаа Ерөнхийлөгч ДональдТрамп цагаачдын эсрэг зогсож байгаа нэгэн юм. Цагаачдыг эсэргүүцдэг ерөнхийлөгч уугуул хэл нь Англи биш цагаач эмэгтэйтэй гэрлэсэн “зөрчилдөөнд” байдлыг хүрэл хөшөө илтгэж байгаа юм. 5000 оршин суугчтай Севница нь АНУ-ын тэргүүнтэй хадагтайн төрч өссөн газар гэдгээрээ алдартай. Энэ тосгон МиланияТрампын нэр бүхий бэлэг дурсгалын зүйлсийг мөн зардаг байна.

Хуваалцах