Словенийн сагсны шигшээ багийнхан архи ууж буй зургаа инстаграмдаа оруулжээ
Словенчууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадамд оролцож буй Словенийн сагсны шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна.
Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч КристинаОувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словеничууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм.
Гэхдээ Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зургаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ. Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентиныг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд наймдугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.


















