Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Smishing” гэмт хэргээс болгоомжлохыг сануулж байна

Смишинг гэмт хэрэг нь таны ухаалаг гар утас, таблет, компьютер руу чиглэх хортой вэб холбоос буюу линкээр дамжин нэвтэрч таны мэдээллийг хулгайлах төрлийн гэмт хэрэг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Smishing” гэмт хэргээс болгоомжлохыг сануулж байна
“Smishing” гэмт хэргээс болгоомжлохыг сануулж байна. Зураг: МҮОНРТ

Смишинг гэмт хэрэг нь таны ухаалаг гар утас, таблет, компьютер руу чиглэх хортой вэб холбоос буюу линкээр дамжин нэвтэрч таны мэдээллийг хулгайлах төрлийн гэмт хэрэг юм. Хүний хэрэглээ өдөр тутам илүү хялбар боловсронгуй болж байгаатай холбогдон энэ төрлийн гэмт хэргийн гаралт өдөр ирэх тусам нэмэгдэх болсон. Тухайлбал, таны гар утсанд ямар нэг байгууллагын хямдралын карт, үнэгүй эрх зэргийг энэ вэб холбоосоор орж үнэ төлбөргүй авна уу гэсэн мессеж ирсэн бол энэ Смишинг юм. Та дээрх холбоос дээр дарсан л бол таны гар утасны бүхий л мэдээлэл /хэрэглэгчийн нэр, цахим шуудан, нууц үг, онлайн банкны мэдээлэл, зураг, видео г.м/ алдагдах болно. Алдагдсан мэдээллийг гэмт этгээдүүд юунд ч ашиглах боломжтой байдаг нь энэ гэмт хэргийн гол аюул юм.

2013 он гарсаар манай улсын хэд хэдэн иргэн онлайн хэлбэрээр гадаад улстай худалдаа хийхдээ Смишинг болон Пишинг гэмт хэргийн хохирогч болжээ. Тодруулбал, тэд автомашин худалдан авах, цахилгаан бараа, гутал хувцас худалдан авахдаа үл таних, аль нэг худалдааны болоод төлбөрийн вэб сайтыг дуурайлган хийсэн хуурамч вэб сайтыг ашиглаж өөрсдийн дансны мэдээллээ гэмт этгээдүүд алдсанаар дансан дахь мөнгөө мөн адил алдсан. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн гадаад улс орноос үйлдэж байгаа нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтооход хүндрэл учирч байдаг. Хамгийн сайн хамгаалалт бол ард иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх явдал юм.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхад туслах дараах зүйлсийг анхааруулж байна.

Үүнд:

- Эх сурвалж тодорхойгүй буюу хаанаас хэн гэгч этгээд явуулсан нь үл мэдэгдэх цахим шуудан, мессеж зэргийг заавал нээж үзэлгүй устгаж байх,
- Гар утаснаасаа /компьютерээс мөн адил/ төлбөр тооцоо хийх тохиолдолд URL буюу вэб холбоосыг 2-оос доошгүй удаа refresh хийж үнэн эсэхийг шалгах,
- Үнэгүй гэсэн тодотголтой юунд ч өөрийн сошиал мэдээлэл, цахим шуудан, картны дугаар болон бусад мэдээллээ бүртгүүлэхгүй байх,
- Таны санхүүгийн мэдээллийг асуусан бүхий цахим хуудас болон бусад зүйлсийг найдвартай эх сурвалжаас тодруулж байх,
- Эцэст нь өөрийн болоод гэр бүл, найз нөхдийг энэ төрлийн гэмт хэргийн талаарх тодорхой ойлголттой болгох нь хамгийн чухал юм.

Хуваалцах