Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Snapchat”-ын шинэ үйлчилгээг ашиглан дарсан зургийнхаа тусламжтайгаар худалдан авалт хийдэг болно

Цахим сүлжээний нэгэн өвөрмөц төрөл болох Snapchat үйлчилгээ интернет худалдааны Амазон компанитай хамтран шинэ үйлчилгээ гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ бол ухаалаг гар утсан дахь Snapchat апп-наараа таалагдсан зүйлийнхээ зургийг дарж бар кодыг нь уншуулан Цахим худалдааны Амазон цэг ком сайта

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Snapchat”-ын шинэ үйлчилгээг ашиглан дарсан зургийнхаа тусламжтайгаар худалдан авалт хийдэг болно
“Snapchat”-ын шинэ үйлчилгээг ашиглан дарсан зургийнхаа тусламжтайгаар худалдан авалт хийдэг болно. Зураг: МҮОНРТ

Цахим сүлжээний нэгэн өвөрмөц төрөл болох Snapchat үйлчилгээ интернет худалдааны Амазон компанитай хамтран шинэ үйлчилгээ гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ бол ухаалаг гар утсан дахь Snapchat апп-наараа таалагдсан зүйлийнхээ зургийг дарж бар кодыг нь уншуулан Цахим худалдааны Амазон цэг ком сайтад ямар үнэ ханштайгаар худалдаалагдаж байгааг мэдэж авах боломж юм. Гэхдээ энэ одоогоор туршилтын шатандаа явж байгааг онцолжээ.

Снайпчат апп-ны камераар дурын хүссэн зүйлийнхээ зургийг дарахад тухайн бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад мэдээллүүд нт Амазон сайтаас дуудагдан гарч ирнэ. Гэрт, гадаа гудамж талбай, ажлын байр гээд хаана ч гэсэн байж байхдаа өөр бусад эдэлж хэрэглэж байгаа хувцас хэрэглэл, аливаа нэг зар сурталчилгааны самбар дээрх гоёмсог зураг гээд бүхий л зүйлсийн зургийг бар кодынх нь хамтаар дарж болно. Өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авах гэж мөн хайх гэж томоохон худалдааны төв рүү зүглэн их хотын түгжрэлд алтан цагаа үрэх шаардлагагүй болжээ. Үүнд энэхүү шинээр гаргах гэж байгаа үйлчилгээ ихээхэн ач холбогдолтой.

Хаана ч явж байсан таалагдсан зүйлийнхээ фото зургийг дараад л ямар үнэтэй борлуулагдаж байгаан, хэзээ хаана үйлдвэрлэсэн, борлуулалт худалдан авалт эрэлттэй байна уу зэрэг бусад хэрэгтэй мэдээллүүдээ олж авч болно. Хэрэв таалагдвал худалдан авалтаа онлайнаар шууд хийж болно. гэхдээ яг энэ үйлчилгээний зорилго, үйл ажиллагааны ашиг хэнд ямар ашигтай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ мэдээж 2 талын компанид ямар нэгэн эдийн засгийн эргэлтийн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Мэдээж энэ талаар хоёр тал нууцалж байгаа. Энэ үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй үйлчлүүлэгчид ихтэй байвал үйлчилгээний хөлс гэдэг зүйл үгүй болохыг ч үгүйсгэхгүй.

Хуваалцах