Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сноудэнтай холбоотойгоор АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтууд цуцлагдаж магадгүй боллоо

АНУ-ын засаг захиргаа Эдвард Сноуденд түр орогнол олгосон Орос улсын шийдвэрт маш их урам хугарч байгаагаа мэдэгдэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сноудэнтай холбоотойгоор АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтууд цуцлагдаж магадгүй боллоо
Сноудэнтай холбоотойгоор АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтууд цуцлагдаж магадгүй боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын засаг захиргаа Эдвард Сноуденд түр орогнол олгосон Орос улсын шийдвэрт маш их урам хугарч байгаагаа мэдэгдэж байна. Нууц мэдээлэл задруулж, төрийн өмч хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа Сноудэнд орогнол олгохоо Москва АНУ-д урьдаас анхааруулаагүйг Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр онцоллоо. Үүнээс үүдээд ирэх 9 сард хийхээр төлөвлөсөн Барак Обама, Владимир Путин нарын хоорондох Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болохгүй ч байж мэднэ гэж Карнийн хурлаар хэлсэн үгэнд битүү тусгагджээ. “Сүүлийн үеийн үйл явдлуудтай холбоотойгоор ийм дээд хэмжээний уулзалт хийх ашигтай эсэхийг бид бодож үзэх болно” гэж тэр ярьсан байна. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, батлан хамгаалахын сайд Чак Хейгел нар мөн Оросын ижил түвшний сайдуудтай дараа долоо хоногт хийхээр төлөвлөөд байсан яриа хэлэлцээ ч “тодорхойгүй байдалд” ороод байгааг Америкийн өндөр албаны нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Л.Пүрэвдолгор

Түлхүүр үг:putina
Хуваалцах