Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сочигийн олимпийн үеэр олон нийтийн жагсаал цуглаан хийж болно

ОХУ-ын Засгийн газар хүний эрхийн тухай асуудлаар барууны шүүмжлэлийг намжаах хүрээнд Сочигийн өвлийн Олимпийн наадам эхлэхээс таван өдрийн өмнө нийслэл хотод жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгожээ. Өнгөрөгч ням гарагт Москва хотод болсон олон нийтийн жагсаалд оролцогчид улс төрийн хоригдлуудыг сулл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сочигийн олимпийн үеэр олон нийтийн жагсаал цуглаан хийж болно
Сочигийн олимпийн үеэр олон нийтийн жагсаал цуглаан хийж болно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Засгийн газар хүний эрхийн тухай асуудлаар барууны шүүмжлэлийг намжаах хүрээнд Сочигийн өвлийн олимпийн наадам эхлэхээс таван өдрийн өмнө нийслэл хотод жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгожээ. Өнгөрөгч ням гарагт Москва хотод болсон олон нийтийн жагсаалд оролцогчид улс төрийн хоригдлуудыг суллах, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах баталгаа гаргахыг шаардсан байна.Түүнчлэн нийслэл Москва хотод 6000 гаруй иргэд өөрсдийн эрхийг хамгаалах жагсаал цуглаанд оролцсон юм.

Сочи хотод болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд АНУ болоод Францын төрийн тэргүүн нар оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Барууны улс орнуудад ч хүртэл Путины засаг захиргааны үед хүний эрхийг хамгаалах хүндэтгэх байдал эрс суларсан гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ шүүмжлэлийг намжаах хүрээнд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин 20 000 гаруй хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэн юм. Гэхдээ ням гарагт болсон жагсаалд оролцогчид цаашид ийм жагсаал цуглаанаа үргэлжлүүлж, эрхээ хамгаалах болно гэдгээ илэрхийлжээ.

Түлхүүр үг:жагсаал цуглаан
Хуваалцах