“Софи-1971” ДАШТ-ий 100 кг-ын жингийн медальтнууд
XX зууны бөхийн од, домогт бөх Баянаа аварга одоогоос 49 жилийн өмнө Софид Иран (41 секунд), Израиль (23 секунд), Герман (8 минут, 04 секунд) бөхчүүдийг цэвэр ялж, Болгарын В.Тодоровтой 6:6, одоогийн Гүржийн Ш.Ломизетэй 4:4-өөр тэнцэж дэлхийн дэвжээнээс анхны мөнгөн медалиа зүүж байв.
Мэдээллийн алба

Зураг түүх өгүүлнэ. “Софи-1971” ДАШТ-ий 100 кг-ын жингийн медальтнууд. Зүүн гараас мөнгөн медальт БНМАУ-ын Хорлоогийн Баянмөнх, алтан медальт ЗХУ-ын Шота Ломизе, хүрэл медальт БНБУ-ын Василий Тодоров.
XX зууны бөхийн од, домогт бөх Баянаа аварга одоогоос 49 жилийн өмнө Софид Иран (41 секунд), Израиль (23 секунд), Герман (8 минут, 04 секунд) бөхчүүдийг цэвэр ялж, Болгарын В.Тодоровтой 6:6, одоогийн Гүржийн Ш.Ломизетэй 4:4-өөр тэнцэж дэлхийн дэвжээнээс анхны мөнгөн медалиа зүүж байв.
Үүнээс гурван жилийн дараа Стамбулд дахин үзүүрлэж, хойтон жил нь Минскийн дэвжээнд дэлхийн аварга болж байсан түүхтэй. Зургийг ОХУ-ын Якутын бөхийн сэтгүүлч Эрхан Константиновын хувийн архиваас авсан болно.


















