Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согогзүйч багш нар тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар санал солилцлоо

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы санаачилгаар “Тусгай хэрэгцээт боловсролын асуудал, шийдэл” согогзүйч багш нарын уулзалт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согогзүйч багш нар тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар санал солилцлоо
Согогзүйч багш нар тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы санаачилгаар “Тусгай хэрэгцээт боловсролын асуудал, шийдэл” согогзүйч багш нарын уулзалт боллоо.

Уулзалтад Монгол улсын гавъяат багш Д. Батхүү, Б. Оюунчимэг, доктор (Ph.D) дэд профессор Я.Цэвээнлхазал, Г.Батцэнгэл , Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнгийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн согог зүйч мэргэжлийн багш нар оролцож тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо нээлттэй солилцлоо.

Уулзалтад оролцсон багш нар тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн боловсролын асуудалд зөвлөн туслах ”Мэргэжлийн зөвлөл” байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон одоо ажиллаж байгаа согогзүйч багш нарыг давтан сургалтад хамруулах зэрэг олон ажлуудыг хамтран хийхээр ярилцлаа.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах