Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуу эмчийн гэмтээсэн нярайн бие сайжрахгүй байна

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчийн буруутай үйлдлээс болж энэ сарын 4-нд дөнгөж төрсөн нярай тархиндаа хүнд гэмтэл авсан билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу эмчийн гэмтээсэн нярайн бие сайжрахгүй байна
Согтуу эмчийн гэмтээсэн нярайн бие сайжрахгүй байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчийн буруутай үйлдлээс болж энэ сарын 4-нд дөнгөж төрсөн нярай тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Учир нь эх баригч эмч Н.Сүрэнжав хүүхдийг эх барьж авахдаа эмнэлгийн багажийг зориулалтаар нь зөв ашиглаагүйн улмаас нярайн тархийг гэмтээсэн аж. Тэрээр энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Төрөх үйл явцыг дэмжих зориулалтын багажаар нярайн толгойноос долоон удаа татсан аж. Харин үүний улмаас нярай тархиндаа ноцтой гэмтэл авч, биеийн байдал нь маш хүнд байна. Нярайн ээж Г.Зулаа хүүхдийн биеийн байдал сайжрахгүй байна гэв.

Хуваалцах