Согтуу жолооч айлын гэр дайрчээ
Өнгөрсөн даваа гарагийн орой УБҮ 73-07 улсын дугаартай Prius-11 загварын автомашины жолооч, 22 настай А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороо, Шархадны 24 дүгээр гудамжийн 341 тоотод
Мэдээллийн алба

Өнгөрсөн даваа гарагийн орой УБҮ 73-07 улсын дугаартай Prius-11 загварын автомашины жолооч, 22 настай А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Нийслэлийн Баянзүрхдүүргийн IX хороо, Шархадны 24 дүгээр гудамжийн 341 тоотод иргэн О-гийн гэрийг баруун хойд талаас нь мөргөн нурааснаас гэрт байсан бага насны хүүхэд дарагдсан хэрэг гарлаа. Гэрт дарагдсан хүүхдийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргүүлсэн бол согтуу, ухаангүй байсан жолоочийг ГССҮТ-д хүргэжээ.
Мөн Дундговьаймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км-т/ ӨМА 40-23 улсын дугаартай Пургон машин онхолдож, 37 настай М нас барсан зам тээврийн ноцтой осол гарлаа. Тус машинд явсан бусад хүмүүс нь бэртэж гэмтээгүй байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.


















