Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Согтуу жолооч хүүхэд мөргөж, гэмтээжээ

БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Хөгжил хотхоны 253 дугаар байрны замд Ниссан Санни маркын авто машины жолооч Т нь явган зорчигч дөрвөн настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу  жолооч хүүхэд мөргөж, гэмтээжээ
Согтуу жолооч хүүхэд мөргөж, гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Хөгжил хотхоны 253 дугаар байрны замд Ниссан Санни маркын авто машины жолооч Т нь явган зорчигч дөрвөн настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ. Жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна. Харин 4 настай Т нь гэрийнхээ гадаа тоглож байсан аж.

Мөн БЗД-ийн нутаг дарь эхийн буудлын замд “Автобус-3” ХХК-ны Daewoo bus-106 маркын автобусны жолооч Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Марк, Т.Королла, Т.Приус маркын автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Хуваалцах