Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуу хүн гарцгүй хэсгээр зам гарахдаа автомашинд мөргүүлсэн осол нэмэгджээ

согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу хүн гарцгүй хэсгээр зам гарахдаа автомашинд мөргүүлсэн осол нэмэгджээ
Согтуу хүн гарцгүй хэсгээр зам гарахдаа автомашинд мөргүүлсэн осол нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 227 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд таван хүн гэмтсэн бол нийслэлд явган зорчигч хөдөлгөөнд оролцож байгаад автомашинд мөргүүлж гэмтсэн гурван тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтсэн гурван тохиолдол гарчээ.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 35, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 57 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцож, автомашинд мөргүүлэх тохиолдол нэмэгдэж байгаа тул согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах