Согтуудаа гарцгүй газраар гарч, осолд орсон иргэнийг шалгаж байна
Улмаар түүнд гарцгүй газраар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч баасан гарагт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “toyata raum” маркийн автомашинд иргэн П мөргүүлж гэмтжээ. Иргэн П нь гарцгүй газраар явсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн /драг 2.2/ байсан нь тогтоогдсон байна.
Улмаар түүнд гарцгүй газраар, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Замын хөдөлгөөнд зөвхөн автомашинууд хамаарахгүй ба явган зорчигч мөн хөдөлгөөнд оролцогч юм. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцож гарцаар гарах, ногоон гэрэл хүлээх зэрэг нь өөрийн амь насаа хамгаалж байгаа хэрэг гэдгийг ЗЦГ-аас сэрэмжлүүллээ.


















