Согтуугаар автомашин жолоодон хүний амь хохироосон харамсалтай хэрэг гарав
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Тарган цагаан” гэх газарт автомашинд дайруулсан хүн нас барсан хэрэг энэ сарын 20-нд буюу өчигдөр гарсан байна
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Тарган цагаан” гэх газарт автомашинд дайруулсан хүн нас барсан хэрэг энэ сарын 20-нд буюу өчигдөр гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Түвшинширээ сумын иргэн Э гэгч 36 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Carina” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 46 настай эрэгтэй, иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар шалгаж бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.


















