Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуугаар автомашин жолоодон осол гаргав

согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар автомашин жолоодон осол гаргав
Согтуугаар автомашин жолоодон осол гаргав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 19-нд 21:00-22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн “Амгалан” захын орчимд хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарлаа. Тодруулбал, Иргэн Б гэгч 49 настай эрэгтэй өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёото Приус - 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд түүний машин “Тоёото Приус – 20” маркийн автомашинтай мөргөлджээ. Уг ослын улмаас дээрх хоёр машины жолооч хоёулаа хүнд гэмтсэн бөгөөд уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Хуваалцах