Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Согтуугаар дээрэм хийжээ

"land cruiser" машиныг хулгайч нар ухаж байна гэсэн мэдээллийг хүлээн авч, гэмт этгээдийг зугтаж байхад араас нь хөөн барьж саатуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар дээрэм хийжээ
Согтуугаар дээрэм хийжээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн авто эргүүлийн албан хаагч ахмад Б.Ганхүү, ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар энэ сарын 2-3-ныг шилжих шөнө БГД-ийн VII хороо “BLUE GYM” төвийн гаднаас 55-75 хар өнгийн "land cruiser" машиныг хулгайч нар ухаж байна гэсэн мэдээллийг хүлээн авч, гэмт этгээдийг зугтаж байхад араас нь хөөн барьж саатуулсан байна. Э болон Х нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй 20-30 насны согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хулгай хийсэн ажээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ биедээ авч явсан аж.

Хуваалцах