Согтуугаар жолоо барьвал машиныг нь хураана
Ерөнхийлөгч Александр Лукашенко согтуугаар авто машин барьсан жолоочид шийтгэл ноогдуулах хуулийн төслийг баталж, гарын үсгээ зурсан байна.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгч Александр Лукашенко согтуугаар авто машин барьсан жолоочид шийтгэл ноогдуулах хуулийн төслийг баталж, гарын үсгээ зурсан байна.
Тус хуулийн дагуу согтуу жолооч нарт их хэмжээний торгууль ногдуулах буюу гурван жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасах аж. Мөн түүнчлэн торгуулийн хэмжээ хэд дахин нэмэгдэж, 5-10 сая рубль болсон байна.
Хэрэв жилийн хугацаанд дахин согтуугаар жолоо барьж байгаад баригдвал машиныг нь хураах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Тэр бүү хэл бусдын машиныг унаж байхдаа архи уусан тохиолдолд ч тэрхүү авто машиныг нь хураах гэнэ. Харин хулгайн машины хувьд энэ хууль үйлчлэхгүй аж.
Энэ хууль зөвхөн Белоруссын иргэдэд хамаатай төдийгүй гадаадын иргэдэд ч хүчин төгөлдөр үйлчилнэ. Иймээс манай иргэд Белоруссаар аялж зочлохдоо хууль тогтоомжуудыг анхаарч явахад илүүдэхгүй буй заа.


















