Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Согтуугаар машин барьсан 49 жолоочид торгууль оногдуулжээ

Замын хөдөлгөөний шинэ хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр 49 хүн согтуугаар жолоо барьж, зохих торгуулиа төлсөн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар машин барьсан 49 жолоочид торгууль оногдуулжээ
Согтуугаар машин барьсан 49 жолоочид торгууль оногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Замын хөдөлгөөний шинэ хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр 49 хүн согтуугаар жолоо барьж, зохих торгуулиа төлсөн байна.

Тодруулбал, тус хуулийн 27.1-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл дээрх зүйлсийг хэрэглэснээ шалгуулахаас татгалзсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгож, жолоодох эрхийг 6-24 сараар хасна” хэмээн заажээ.

Үүний дагуу өчигдөр согтуугаар жолоо барьсан 49 жолоочийг тус бүр 384 мянган төгрөгөөр торгож, зохих арга хэмжээг авсан байна.

Хуваалцах