Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуугаар машин жолоодсон 43 жолоочийг саатуулжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар машин жолоодсон 43 жолоочийг саатуулжээ
Согтуугаар машин жолоодсон 43 жолоочийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж 54-р байрны урд замд T.Corsa маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 9 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
2. БЗД-ийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban маркийн авто машины жолооч нь T.Corolla маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Хуваалцах