Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг саатуулжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг саатуулжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж, 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 107 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1.СБД-ийн нутаг Алтайн гудамж T.Landcriuser маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 32 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.

2.СБД-ийн нутаг Их тойруу Өлзий төвийн уулзварт амины H.Grace маркийн авто машины жолооч Б нь M.Colt маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:
1.Хөвсгөл аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т Харын завсар гэх шороон замд H.Porter маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 1 нас 5 сартай эмэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.

2.Мөн аймгийн Тосонцэнгэл сумаас хойш 20 км-т Асгат гэх шороон замд Э жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон.

Хуваалцах