Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн шөнө Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 45 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 жолоочийг илрүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 жолоочийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 45 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Зам тээврийн ослын шинжтэй 25 дуудлагын мөрөөр газар дээр нь очиж ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтсэн байна. Мөн алба хаагчид гудамж талбай, авто замд хяналт хийх үеэрээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иймд жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах