Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгдлээ
Гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүллээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нийт 1817 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1534, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Хуваалцах


















