Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 53, орон нутагт 3 гарчээ

Өчигдөр орон нутагт хүн гэмтсэн зам тээврийн осол зөрчил бүртгэгдээгүй. Харин нийслэлд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 53, орон нутагт 3 гарчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 53, орон нутагт 3 гарчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 30-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 399 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 мэдээлэл бүртгэгджээ.

Өчигдөр орон нутагт хүн гэмтсэн зам тээврийн осол зөрчил бүртгэгдээгүй. Харин нийслэлд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтжээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 53, орон нутагт 3, нийт 56 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Жолооч зорчигч нарыг орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүс зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах